Socratus Startup Studio

Socratus Startup Studio company information, Employees & Contact Information

Cократус Стартап Студио нь инновацид суурилсан бизнес санаа, гарааны компанийг органик өсөлттэй, хэвийн үйл ажиллагаатай бизнесийн систем болоход дэмжих хөрөнгө оруулалт, системийн инженерчлэлд суурилсан цогц хөтөлбөрөөр бойжуулах үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн байгууллага юм. Бид анхлан NVC /National Venture Capital/ хөрөнгө оруулалтын санг байгуулж багагүй хэмжээний санхүүгийн хөрөнгө оруулалтыг гарааны компаниуд, төслүүдэд оруулсан хэдий ч хөрөнгө оруулалт авсан бизнесүүдээс нь цөөнгүй нь зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй бүтэлгүйтэлтэй тулгарсан нь Сократус бий болох анхны сэдэл байсан юм. Амжилтгүй болсон төсөл, компаниудынхаа бүтэлгүйтлийн шалтгааныг судлах, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх бүтэн жилийн хугацааны судалгааны үр дүнд гарааны компаниудад зөвхөн санхүүгийн хөрөнгө оруулалт биш үйл ажиллагаагаа тогтворжуулахад шаардлагатай системийн инженерчлэлд суурилсан менежментийн шийдлүүд дутагддаг болохыг танин мэдснээр Сократусын эхлэл тавигдаж Гүнд инвестмент ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар 2018 оны 9 сард үүсгэн байгуулагдсан. Бид гарааны компанийг зорилгоо хэрэгжүүлэх чадамжтай бизнесийн систем болгох зорилготой цэгцтэй сэтгэлгээ, системийн инженерчлэлийн шийдэлд суурилсан экосистемийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Гарааны компанийг бүтэлгүйтэлд хүргэх шалтгаануудыг эмчлэх шийдлүүдийг суурилуулах, төлөвшүүлэх, гарааны бизнес эрхлэгчдэд асуудлыг шийдвэрлэх оюуны загвар боловсруулахад нь зөвлөх, компанид учирдаг бодит зардлуудыг санхүүжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх, зах зээлд нэвтрэх эхлэлийн хөрөнгө оруулалтыг хийх, олон улсын түнш хамтрагчтай холбох зэрэг олон талт үйлчилгээг гарааны компаниудад үзүүлдэг. Энэ ч утгаараа нэгдсэн байдлаар Сократус Студио хэмээн нэрийдсэн юм. “Цэгцтэй сэтгэлгээ нэмэх нь системтэй гүйцэтгэл” бол бүтэлгүйтэлийг тэг рүү дөхүүлэх оновчтой жор гэдэгт бид итгэлтэй байдаг.

Company Details

Employees
9
Founded
-
Address
Amarsanaa's Street, 207 Colorado Business Center,mongolia
Industry
Venture Capital And Private Equity Principals
NAICS
Miscellaneous Intermediation
Keywords
IT Consulting.
HQ
Ulaanbaatar, Ulaanbaatar
Looking for a particular Socratus Startup Studio employee's phone or email?

Socratus Startup Studio Questions

Top Socratus Startup Studio Employees

Free Chrome Extension

Find emails, phones & company data instantly

Find verified emails from LinkedIn profiles
Get direct phone numbers & mobile contacts
Access company data & employee information
Works directly on LinkedIn - no copy/paste needed
Get Chrome Extension - Free

Aero Online

Your AI prospecting assistant